Шрила Бхактивинода Тхакур
Мантра уншиж байх үед оюун санаа тань ертөнцөөр нэг тэнээд байна уу? Хамаагүй, мантрагаа унш!
Мантра уншиж байхад өнгөрсөн дурсагдаад, ирээдүй төсөөлөгдөөд байна уу? Хамаагүй ээ, мантрагаа унш!
Мантра уншиж байхдаа Кришнагийн нэр дээр төвлөрч чадахгүй байна уу? Хамаагүй, уншсаар бай!
Мантра уншихад ямар ч амт мэдрэгдэхгүй байна уу? Тэгсэн ч гэсэн унш!
Шунал хүсэл төрөөд байна уу? Хамаагүй ээ, мантрагаа унш!
Мантра уншиж байхдаа алдас хийгээд байна уу? Хамаагүй, үргэлжлүүлэн унш!
Илүү сайн уншдаг болъё хэмээн Кришнад залбирахгүй байна уу? Тийм байсан ч унш!
Ихэнхдээ шөнө оройгоор мантрагаа уншиж байна уу? Хамаагүй ээ, уншихаа үргэлжлүүл.
Яагаад?
Яагаад энэ бүх саад бэрхшээл тулгарсан ч үргэлжлүүлэн унших ёстой юм?
Яагаад гэвэл ариун нэрийг уншина гэдэг амлалтаас илүү амлалт, үүнээс илүү мэдлэг гэж үгүй. Ямар ч бясалгал үүний хаана нь ч хүрдэггүй бөгөөд энэ хамгийн дээд үр дүнг өгдөг.
Үүнээс илүү тэвчил хатамжил гэж байдаггүй юм. Ариун нэрээс илүү хүчтэй, илүү үр дүнтэй арга гэж байдаггүй.
Мантра давтан унших нь хамгийн агуу үйл бөгөөд бидний бурханлаг орогнол юм.
Үүний цар хүрээг хангалттай тайлбарлах хүч вэдийн судар номд хүртэл байдаггүй.
Мантра давтан дуудах нь ангижрал, амар амгалан, мөнхийн амьдралын хамгийн дээд замнал юм.
Энэ бол чин бишрэлийн дээд орой, сэтгэл зүрхний баярт хүслийн оргил бөгөөд Дээд Бурханыг санан дурсах хамгийн шилдэг хэлбэр юм.
Амьд оршнолуудын тусын тулд л ариун нэр тэдний Бурхан болж, эзэн болж, дээд тахилгын объект болж, тэдний бурханлаг хөтөч болон зөвлөгч байдлаар илэрсэн билээ.
Кали эриний нөлөө байгаа ч, Кришна Бурханы ариун нэрийг үргэлжид давтан дууддаг хэн бүхэн ариун нэр бол Кришнагийн илрэл юм гэдгийг унтаж байхдаа ч амархан ойлгож ухаарах болно.
Шрила Бхактивинода Тхакур
