etiquette

Чин бишрэлтнүүд яагаад шикха үлдээдэг вэ?

Ваишнава болон Брахмана нарын толгойны хойно байдаг хэсэг үс бол шикха юм.

why-we-keep-.jpg

Вэдийн мантра уншиж байгаа хүн нүүрэндээ болон толгойдоо үсгүй байх хэрэгтэй. Энэ бол нийтэд зөвшөөрөгдсөн дүрэм юм. Тиймээс Вэдийн зан үйл үйлдэж байгаа хүнд үсээ хусахыг зөвлөдөг. Хэдий тийм ч, шикха тавих маш олон шалтгаан бий.

Чин бишрэлтэн биеэ орхиход, Кришна сүнсийг нь шикханы доор байрлах хамгийн дээд чакранаас татдаг. Үхэх үед, сүнс биеэс гарахдаа, үйлийн үрээсээ хамаарч амаас, хамраас зэрэг өөр өөр газраас гардаг. Харин чин бишрэлтэн хүний сүнс шикханы доор байрлах тэр чакранаас гарч бурханлаг ертөнцийн дээд гарагууд хүрдэг.

Тэрхүү чакраг хамгаалахын тулд үс хэрэгтэй байдаг. Харин эмэгтэйчүүдийн доод чакранууд сайн хамгаалалтгүй байдаг учир тэд үсээ тайрдаггүй. Урт үсээрээ үүнийг хамгаалдаг.

Бурханаас мэдлэг шууд доошоо бууж ирдэг бурханлаг зам мөрөөр явж байгаа Ваишнавууд тэднийг Майагаас татаж гаргахад нь Дээд Бурханы өршөөлд тэд алхам тутамдаа найдаж өөрсдийгөө даатгадаг. Тэгэхээр биднийг Майад живж байхад бидний толгой л усны дээр байдаг, Гуру болон Гауранга бидний толгойг шикха хэмээх энэ хэсэг үснээс барьж эвтэйхэн татаж гаргаж чадна. Тэгэхээр чин бишрэлтэн хүн бүх цаг үед Гауранга Кришна Бурханы учир шалтгаангүй өршөөлөөс хамааралтай, Түүнд харьяалагддаг гэдгээ шикхагаараа харуулж байгаа хэрэг юм.

Харин Майавади нар өгсөх замыг буюу өөрсдийн хүчээр дээшээ Бурханд хүрнэ, шалихгүй зүтгэл, садханагаар хий хуурмагаас ангижирна гэсэн бардам итгэлтэй байдаг. Тиймээс, Бурханы өршөөл хэрэггүй гэж үздэг учраас тэд толгойндоо шикха үлдээдэггүй.

Шикха нь мөн толгой дээрх бурханлаг антен бөгөөд Бурханд Түүний учир шалтгаангүй өршөөл нигүүлслийг хүлээн авах хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдгээ Түүнд харуулж буй тэмдэг.

Ямар нэг ягъя үйлдэх гэж байгаа хүн шикхатай байх ёстой. Тиймээс Энэтхэгийн уламжлалд бүх брахмана, Ваишнава нар шикха үлдээдэг.

Судар бичигт хэдийгээр шикханы хэмжээг тодорхой заагаагүй байдаг ч, Гаудийа Ваишнава нар шикхаг диаметр нь тугалын туурайны хэмжээ буюу ойролцоогоор 5-6 см үлдээдэг. Шрила Прабхупада энэ талаар Хавайд зарим шавь нартайгаа ярьж байхдаа дурдсан байдаг. Илүү том өргөн шикха нь өөр сампрадайаг илэрхийлдэг.

Шикхагаа боох ёстой. Шикха ямар ч урттай байж болох ч, үүнийг заавал сайн боох хэрэгтэй, зөвхөн угаахдаа л задалж болно. Хари-бхакти-виласа дээр дээд давхаргын гишүүд угаал хийх эцсийн шат хүртлээ шикхагаа боолттой чигээр нь байлгадаг гэсэн байдаг. Энэ нь ялангуяа гол мөрөнд угаал хийхэд хамаатай. Гол мөрөнд угаал хийхээс өмнө шикхагаа боохгүй байх нь доод давхаргынх бөгөөд угаал хийх зан үйлд хүндэтгэлгүй хандаж буй хэлбэр гэж үздэг. Угаал хийж байхдаа энгийн байдлаар боогоод, харин угаал хийснийхээ дараа цэвэрлэж, тослоод дахин сайн боож болно.

Мөн унтаж байхдаа, оршуулгад оролцож байхдаа, гашуудаж байхдаа шикхагаа задгай орхих хэрэгтэй. Задгай шикха нь гэр бүлд хагацал гуниг учирсны тэмдэг учраас өдөр тутмын ажилдаа задгай шикхатай гарах нь тааламж тохиромжгүй. Мөн шикхагаа задгай орхиход бие сульддаг гэж ярьдаг.

Усанд орсныхоо дараа шикхагаа боож байхдаа Харэ Кришна мантра эсвэл Гайатри мантра авсан бол дотроо Брахма-гайатри буюу Гайатригийн эхний мөр мантраг уншина.

Шикхаг сүлжих хэрэггүй, уламжлал ёсоор зөвхөн эмэгтэйчүүд үсээ сүлждэг. Мөн хэт урт ургуулж, сэгсийлгэх хэрэггүй. Мэдээж бооход хэт богино байх үед шикхаг задгай орхиж болно, гэхдээ сэгсийлгэх хэрэггүй.

Үсээ хусахын ач холбогдол: Энэ бол огоорлын тэмдэг. Материаллаг хүмүүсийг харах юм бол тэд үсэндээ маш их хайртай. Үсээ янзалж, чимэглэх нь биднийг бие махбодын ухамсарт аваачдаг. Энэ нь бурханлаг зам мөрөөр явж байгаа хүмүүс тийм сайн зүйл биш. Тиймээс материаллаг ухамсраас огоорч байгаагаа харуулах гэж чин бишрэлтнүүд үсээ хусдаг.

Шикхагийн өөр нэг ач холбогдол бол шикха нь сүнс болон дээд Бурханы хоёрын тусдаа байдлын тэмдэг болдог. Бодгаль бусыг баримтлагчид Бүхний Дээд болон сүнсний тусдаа ялгаатай байдалд итгэдэггүй учраас толгойгоо бүхэлд нь хусдаг.

Харин Ваишнавууд сүнс болон дээд Бурхан Кришнагийн хооронд тодорхой, мөнхийн ялгаа байдаг гэдэг философид итгэдэг. Шикха нь бусад үснээсээ том, урт; энэ нь Кришнаг бэлгэддэг бөгөөд харин бусад жижиг үс нь тоо томшгүй, өчүүхэн болзолдсон амьд оршнолуудыг бэлгэддэг.

Шикха үлдээх шинжлэх ухааны үндэслэлтэй шалтгаанууд: Шикха үлдээсэн хүн нь огторгуйн гэгээрэл хайрладаг эрчмийг өөртөө татдаг. Бидний толгойн хойноос зүүгдээтэй үсний жижиг хэсэг нь бидний тархинд бага зэрэг даралт өгдөг бөгөөд энэ нь анхаарал төвлөрөх, ухаанаа захирах, ой санамж сайжруулах зэрэгт тусалдаг.