bbt-nom

Номын танилцуулга

Бхагавад Гита

Бхагавад Гита нь Энэтхэгийн бурханлаг цэцэн мэргэн ухааны охь дээж, ертөнцийн аугаа их гүн ухааны сонгодог бүтээлүүдийн нэг юм. Бхагавад Гита нь Бурханы Дээд Бодгаль, Шри Кришна дотны анд чин бишрэлтэн Аржунаг өөрийгөө ухаарч танин мэдэх эрдэм ухаанд сургаж буй харилцан ярианы хэлбэрээр бидний үед уламжлагдан иржээ. Чухамдаа өөр нэг ч ном хүн ба орчлон ертөнц, Бурхан болон хүний хоорондын харилцааны жинхэнэ мөн чанарыг ийм гүн гүнзгийгээр нээн харуулж чадаагүй юм.

Бхагавад Гитагийн цаг хугацаанаас ангид орших философи нь дорно дахины ч, мөн өрнө дахины ч хүмүүсийн зүрхэнд амьд хүсэл сонирхлыг хэдийнээс л үргэлжид төрүүлж ирсэн. Бхагавад Гита буюу Бурханы дуулал нь Ведийн цэцэн мэргэн ухааны охь дээж бөгөөд дэлхийн бурханлаг болон гүн ухааны хамгийн гол чухал бүтээлүүдийн нэгэнд тооцогддог. Кант, Эйнштейн болон Ганди зэрэг агуу сэтгэгчид хүний жинхэнэ мөн чанар, сансар огторгуй дахь түүний зорилго болон Бурхантай холбогдсон түүний холбоо харилцааны талаар нээн хүртээдэг энэхүү шастираас санаа авч, урам зориг авдаг байсан.

Кришна - Мөнхийн цэнгэл жаргалын эх булаг

Энэ бол Кришнагийн газар дэлхий дээр морилон бууж ирэн заларсан талаар өгүүлдэг эртний Энэтхэгийн сонгодог бүтээл Шримад Бхагаватамын Арав дугаар дууллын хураангуй юм. Энэхүү аугаа бүтээлийг орчуулж, тайлбарласнаараа Шри Шримад А.Ч. Бхактиведанта Свами Прабхупада дэлхийн эртний соёл болон шашны уламжлалын талаар барууны уншигчдад хамгийн анх нээн хүртээсэн билээ.

Бурхан Чайтанйагийн сургаал

Арван зургадугаар зууны эхээр Кришнагийн ухамсрын хөдөлгөөний эх үндсийг тавьсан ариун гэгээнтэн, аугаа их номлогч, зөгнөгч Шри Чайтанйа Махапрабху (1486-1534)-гийн гайхамшигт амьдралыг энэхүү номд хүүрнэн өгүүлсэн.

Кунти хатны залбирал

Кунти хатны эмгэнэлтэй хийгээд бадрангуй дүр бол эртний Энэтхэгийн түүхээс уламжлагдан ирсэн. Энэ эмэгтэй хаан ширээний төлөө ах дүүсээ хөнөөж, цус асгаруулсан тулаанд хүргэсэн улс төрийн түгшүүртэй, хүнд хэцүү үйл явдалд гол байрыг эзэлж байсан. Хүнд бэрх зовлон зүдгүүрийн туулж байсан ч тэрээр гүн гүнзгий цэцэн мэргэн байдал болон хүч чадлаа хэзээ ч алдан гээж байгаагүй.

Кунти хатны залбирал бол аугаа ариун гэгээн эмэгтэйн сэтгэл зүрхний хамгийн эрхэм нандин бурханлаг мэдрэмжийг тусгасан энгийн бөгөөд бадрангуй өгүүлэл юм.

Номлол сургаалын рашаан

XVI зууны үеийн аугаа гэгээнтэн, бурханлаг номын багш Шрила Рупа Госвамигийн бүтээл Шри Упадешамрита-гийн орчуулга бөгөөд бурханлаг амьдралын үндсийн талаар сургаж номлоно.

Шри Ишопанишад

Дайн дажин, өлсгөлөн, үндэстэн хоорондын мөргөлдөөн болон эдийн засгийн хямралууд... Шри Ишопанишад батлахдаа, эдгээр бүхий л асуудлуудын шалтгаан нь, бүхнийг эзэмших ба залж байдаг Дээд Бодгаль оршин буйг нийгмийн удирдагчид хүлээн зөвшөөрөхөөс татгалзсанд оршмуй хэмээв. Эртний Энэтхэг орны санскрит хэлээр олон мянган жилийн тэртээ туурвисан Шри Ишопанишад шастир нь бүхүй орчлонг залдаг дээд оюун ухааны чанарыг ухварлах түлхүүрийг бидэнд олгомуй. Иймэрхүү мэдлэг ухаангүйгээр хүмүүн төрөлхтөн, материалист үзэлтэй жолоодогч нарын хөтөлж оруулсан мухардмал байдлаас гарах аргаа олж чадахгүй буйзаа.

Өөрийгөө ухаарахуйн эрдэм ухаан

Манай цаг үед сайшаагдан байгаа шинжлэх ухааны гайхалтай дэвшил гэдэг нь материаллаг тав тухыг авчирдаг нь эргэлзээгүй хэрэг боловч хүндрэл бэрхшээлтэй тоо томшгүй олон асуудлууд болон гай гамшиг, аюул зовлонг мөн агуулж, дагуулж байдаг билээ.

Орчин үеийн нийгэм эдгээр асуудлуудыг материаллаг арга хэрэгслээр шийдвэрлэхийг оролддог хэдий ч түүнийхээ оронд зөвхөн шинэ шинэ хүндрэл бэрхшээлүүдийг л бий болгож байдаг.
Энэхүү мухар цагираг, хүрдийг яаж тас татах вэ? Ирээдүйнхээ төлөө бид юу хийж чадах вэ? Бидний амьдрал, оршнолын утга учир юунд байдаг вэ? Бид энэ ертөнцөд хаанаас ирсэн бэ? Үхлийн дараа бидэнтэй юу болж, тохиолддог вэ?А.Ч. Бхактиведанта Свами Прабхупада энэхүү номондоо энэ бүх асуултуудад эртний мэргэн цэцэн эрдэм ухаан Ведэд үндэслэж тулгуурлан гайхамшигтай тодорхой хийгээд бүрэн төгс хариултуудыг өгсөн.

Өөрийн дотоод уруу аялахуй

Материализмын ямар ч үржил шимгүй элсэн цөлд төөрч, будлиж яваа танд “Өөрийн дотоод уруу аялахуй” ном нь дээдийн дээд, бурханлаг ухамсрын баян бүрдэд хүргэх замыг заагч найдвартай зөв чиглүүлэгч-хөтөч байх болно.

Энэхүү номыг туурвигч А.Ч. Бхактиведанта Свами Прабхупада өөрийн ярилцлага, сурвалжлаг, лекц болон эссэдээ мантра бясалгал болон Ведийн бичээсүүд, хүндрэл бэрхшээлтэй бүхий л асуудлуудыг даван гарахад нь хувь хүнд хэрхэн тусалдаг талаар өгүүлнэ.

Төгс төгөлдөр асуултууд Төгс төгөлдөр хариултууд

Амьдралын утга учрыг олох эрэл нь Энх тайвны Корпусын ажилтан америк залуу эрийг дэлхийн нөгөө хязгаарт буюу Баруун Бенгалид орших Майапур хэмээх ариун дагшин газар орноо хүргэвэй. Тэнд тэрээр Ганга болон Сарасвати мөрний ариун усаар хүрээлэгдсэн арал дээр, жижигхэн шавар оромжид, түүний асуулт болгонд төгс төгөлдөр хариултыг өгөх, Энэтхэг орны аугаа их номын багштаны бадамлянхуан өлмийд учран золговой...

Төгс төгөлдөрт хүргэх зам

Шрила Прабхупадагийн уншсан лекцүүдээс бүрдэх энэ ном нь ухамсар, бясалгал, карма, үхэл болон сүнсний шилжилт гэх зэрэг олон ойлголтуудын учир утгыг гүн гүнзгийгээр нээн дэлгэдэг. Шрила Прабхупада энэ номондоо ухамсраа ариусгах болон түүнийг бурханлаг түвшинд дээшлүүлэн хүргэх энгийн аргыг тодорхойлон өгүүлдэг. Энэ нь уншигч бидэнд зөвхөн сэтгэлийн амар амгаланг авчраад зогсохгүй, мөн орчин үеийн нийгэмд тархан газар авч байгаа хөнөөн сүйтгэгч хандлагыг сөрөн зогсох хүчийг өгдөг.

Амьдралаас  амьдрал үүсдэг

Орчин үеийн шинжлэх ухааны зарим нэг суурь онолууд тэр дундаа Дарвины хувьслын онол болон амьдрал нь химийн нэгдлүүдээс үүсэлтэй тухай онолыг бурханлаг гүн ухааны үүднээс хэрхэн дүгнэн, шүүмжилж, түүний алдаатайг нотлох баримтуудыг иш татсан харилцан ярианы тэмдэглэл.

Йогын төгс төгөлдөр

Йогыг өнөө үед эрүүл мэндээ сайжруулах, жингээ хасах, бусдаас илүү ухаантай болох болон ажил хэрэгтээ амжилт гаргах арга хэрэгсэл гэсэн байдлаар сурталчлах болж. Гэхдээ энэ номонд энэхүү эртний номлол сургаалын жинхэнэ зорилго бол Дээдийн Дээдтэй мөнхийн хайрын холбоогоор холбогдох явдал гэдгийг нээн толилуулдаг.

Харь гариг хөнгөн аялахуй

Сансрын хөлгийг зохион бүтээж хөлөглөхгүй хэрнээ ямар арга замаар өөр гариг ертөнцөд  аялан хүрч болох тухай өгүүлдэг. Материаллаг ертөнцийн хил хязгаарыг хэрхэн даван туулж бурханлаг ертөнцөд хүрч болох арга зам – бхакти-йогын талаар нээн өгүүлнэ.

Бурханы илгээлт

Трансценденталистууд буюу ариун гэгээнтэн, бурханлаг номын багш нар энэ дэлхийд тусгай үүрэг даалгавартайгаар морилон буун ирж, бурханлаг ертөнцийн талаарх Бурханы айлдвар илгээлтийг номлож, хүн төрөлхтнийг Үнэмлэхүй Үнэнд татан хандуулахын төлөөнөө бүхий л үйл ажиллагаагаа явуулж, бүхнээ зориулдаг. Бүхий л ертөнцийн хувь заяаг залан зохицуулж байдаг Үнэмлэхүй Үнэний хууль ёсыг бид өдөр тутмынхаа амьдралд даган баримтлах ёстойг энэ номд тусган харуулсан.

Үнэлэхийн аргагүй бэлэг

Материаллаг ертөнцөд орших хэн бүхэн зовж шаналж байдаг нь тэдний өөрсдийнх нь ухаангүй байдлаас болдог бөгөөд Кришнагийн ухамсрын хөдөлгөөн нь хүнийг матерт дурлан татагдах өвчнөөс нь анагаан эдгэрүүлдэг болон түүнийг анхдагч, цэвэр ариун ухамсартаа эргэн орохыг уриалдаг талаар энэ номд өгүүлнэ.

Ража-видья мэдлэгийн хаан

“Энэ мэдлэг бол мэдлэгийн хаан бөгөөд бүх эрхэм нандин зүйлүүдийн дотроос хамгийн эрхэм нандин чухал нь. Энэ мэдлэг бол хамгийн цэвэр ариун бөгөөд хүнийг өөрийн “Би”-гийн мөн чанараа шууд танин мэдэхэд хүргэдэг учраас шашны төгс төгөлдөр юм. Энэ бол мөнхийн мэдлэг бөгөөд түүнийг хүртэж буй хэн бүхэн баяр хөөрөөр дүүрдэг” (Бхагавад Гита 9.2)

Чин бишрэлийн рашаан (1-19 дүгээр бүлэг)

Амьд оршнолын анхдагч байр суурь болох Бүхний Дээд Бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх, Бурханыг хайрлах хайрыг өөртөө хөгжүүлэхийн ач тус, түүнээс эдлэх бурханлаг баяр хөөр, бал бурмын амтыг бүх талаас нь тунгаан өгүүлмүй.

Үхэлтэй учрах цаг дор

Кармын хуулийн дагуу бид бүхэн хийж үйлдсэн үйлийнхээ төлөө хариуцлага үүрч, тээж явдаг бөгөөд үхэлтэй учирч тулгараад байгаа эцсийн цаг мөчид маань үл үзэгдэж харагдах дээд хүчнүүд энэ хуулийн дагуу бидний цаашдын хувь тавиланг шийддэг.

Өнөө цагт улам бүр олон хүмүүс (бие махбодоосоо гарсан эсвэл клиник үхэлд орсон үеэ мэдэрч, туулж үзсэн зөвхөн ийм хүмүүс төдийгүй, мөн иймэрхүү явдалтай өөрөө урьд өмнө нь хэзээ ч учирч тулгарч байгаагүй тийм хүмүүс хүртэл) сүнсний шилжилт бол бодит үзэгдэл, явдал юм гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс энэ ном хэн бүрт зориулагдсан бөгөөд эндээс уншигч Та үнэ цэнтэй ямар нэгэн зүйлийг утган авах нь гарцаагүй билээ.