hare-krishnajapa

Энэ эриний хамгийн сайн мантра аль нь вэ?

Харэ Кришнаг давтан унших талаар дараах тайлбарыг Шрила Прабхупада өгсөн

Энэ трансцендент хэлбэлзэл буюу Харэ Кришна, Харэ Кришна, Кришна Кришна, Харэ Харэ | Харэ Рама, Харэ Рама, Рама Рама, Харэ Харэ || мантраг давтан хэлэх нь Кришнагийн ухамсраа сэргээх маш гайхалтай арга. Бурханлаг амьд сүнснүүд бид жинхнээрээ бол Кришнагийн ухамсартай оршнолууд, хэдий тийм ч бид эрт цагаас эхлэн материтай холбогдсон учраас бидний ухамсар материаллаг уур амьсгалаар бохирдчихсон. Амьдралын энэ бохирдсон ойлголтоороо бид материаллаг байгалийн нөөцийг ашиглах гэж оролдсоор байгаа ч, үнэндээ бид энэ түвэгтэй байдалдаа улам бүр хутгалдаж, уягдаж байдаг. Энэ хий хуурмаг байдлыг майа буюу материаллаг байгалийн хатуу хуулийг давж гарах гэсэн тэмцэл гэж нэрлэдэг. Материаллаг байгалийн эсрэг энэ хий хуурмаг тэмцлийг бид Кришнагийн ухамсраа сэргээснээр л шууд зогсоож болно.

Кришнагийн ухамсар бол ухааны хиймэл хууран мэхлэлт биш бөгөөд энэ ухамсар бол амьд оршнолын жинхэнэ эрчим юм. Энэ трансцендент хэлбэлзлийг сонсох үед бидний ухамсар сэргэдэг ба энэ эринд энэ үйлийг эрх сурвалж хүмүүс санал болгосон байдаг. Бодит туршлага дээр ч гэсэн энэхүү маха-мантра буюу ангижрал авчрах агуу мантраг давтан уншсанаар бурханлаг давхаргаас ирж байгаа трансцендент экстазыг шууд мэдэрч болно. Хүн үнэхээр бурханлаг ойлголтын түвшинд хүрээд, мэдрэхүй, ухаан, оюуны түвшныг давж гарсан цагт л трансцендент түвшинд оршин байдаг. Харэ Кришна, Харэ Кришна, Кришна Кришна, Харэ Харэ | Харэ Рама, Харэ Рама, Рама Рама, Харэ Харэ || мантра нь бурханлаг өндөрлөгөөс шууд бууж ирэн, бусад доод төлөв болох мэдрэхүйн, ухааны, оюуны ухамсрыг даван гарсан байдаг. Мантраны утгыг ойлгох шаардлага байхгүй бөгөөд энэхүү маха-мантраг уншихад ямар нэгэн ухааны цэцэрхэл болон оюуны нийцэл шаардлагагүй. Энэ мантра бурханлаг өндөрлөгөөс аяндаа урсан ирж байгаа бөгөөд энэхүү трасцендент авианы хэлбэлзэлд хэн бүхэн оролцож, экстазад бүжиглэж болох бөгөөд ямар нэгэн урьдын ур чадвар шаарддаггүй.

Бид үүнийг бодит амьдрал дээр ч гэсэн харсан. Үүнд хүүхэд ч оролцож болно, нохой хүртэл оролцож болдог. Мантраг сонсох хэрэгтэй ч, Бурханы цэвэр бишрэлтний амнаас сонсноор үүний шууд үйлчлэлийг олж мэдэрч болно. Хорт могойн аманд хүрсэн сүү хортой байдаг шиг, бишрэлтэн бус хүний амнаас үүнийг сонсохоос аль болох зайлсхийх хэрэгтэй.

Хара гэдэг үг нь Бурханы эрчимд хандаж байгаа хэлбэр. Кришна болон Рама гэдэг нь Бурхан дүр рүү шууд хандаж байгаа хэлбэр бөгөөд энэ нь "хамгийн дээд жаргал цэнгэл, мөнх" гэсэн үг. Хара бол Бурханы цэнгэл жаргалын дээд хүч юм. Бидний Харэ гэж ханддаг энэ хүч нь биднийг Дээд Бурханд хүрэхэд тусалдаг.

Бид Бурханы завсрын эрчим шиг майа гэж нэрлэгдэх материаллаг эрчим нь Бурханы хүч чадлын нэг юм. Амьд оршнол нь материас илүү дээд эрчим юм гэж тайлбарласан байдаг. Илүү дээл эрчим доод эрчимтэйгээ холбогдохоороо үл нийцэх нөхцөл байдалд ордог. Харин завсрын эрчим нь Хара буюу бурханлаг эрчимтэй холбогдох үед, тэр баяр жаргалтай болж амьд оршнолынхаа ердийн нөхцөлд байдалд ордог.

Хара, Кришна, Рама, энэ гурван үг бол маха-мантраны трансцендент үр бөгөөд үүнийг давтан хэлэх нь Бурхан болон Түүний эрчим Хара руу болзолдож нөхцөлдсөн сүнсэнд өмөр нөөлөг, хамгаалалтаа хайрлаач хэмээн бурханлаг дуудлага хийж байгаа юм. Энэ уншлага нь хүүхэд ээжийгээ хайж жинхэнээсээ уйлдагтай яг адил юм. Хара ээж нь чин сэтгэлтэй бишрэлтэнд дээд эцэг болох Хари буюу Кришнагийн өршөөлийг олж авахад нь тусалдаг бөгөөд ийнхүү Бурхан тийм бишрэлтэнд Өөрийгөө нээн илрүүлдэг.

Маха-мантраг уншихаас өөр ямар ч бурханлаг ухаарал энэ эринд үр дүнгээ өгөхгүй.

Харэ Кришна Харэ Кришна Кришна Кришна Харэ Харэ ​Харэ Рама Харэ Рама Рама Рама Харэ Харэ

Эх сурвалж:

Which is The Best Mantra For This Age? | Hare Krishna Japa

http://harekrishnajapa.com/which-is-the-best-mantra-for-this-age/